ШУТТНС, ГХС-тай хамтран "Зохиогч-Уншигчийн уулзалт" зохион байгууллаа

 ШУТИС-ийн Гадаад хэлний сургуулийн 30 жилийн ой, Соёлын бүтээлч сарын хүрээнд Шинжлэх ухаан, технологийн төв номын сан нь 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Англи хэлний тэнхимийн  профессор, багш    нарын бүтээлийг таниулан сурталчилах зориолготой “Зохиогч-Уншигчийн уулзалт”-ыг хамтран зохион байгууллаа.

   

Тус арга хэмжээнд ШУТИС-ийн СБЗГ-ын дарга, доктор (Ph.D), профессор Д.Гэрэлт-Од, ГХС-ийн захирал доктор (Ph.D), дэд профессор Ц.Энхбаатар, ШУТТНС-ийн захирал  доктор (Ph.D), профессор Д.Оюунцэцэг, Тэнхимийн эрхлэгч доктор (Ph.D), дэд профессор Ч.Золзаяа болон тус тэнхимийн профессор, багш нар, оюутан суралцагсад, номын сангийн хамт олноос гадна урилгаар ахмад багш, доктор (Ph.D), дэд профессор С.Дугармаа нар оролцлоо.

​Мөн уламжлал ёсоор Зохиогч уншигчийн уулзалтаа хийсэн тул Англи хэлний тэнхимын хамт олон болон доктор (Ph.D), дэд профессор С.Дугармаа нарт ШУТТНС-аас "БАТЛАМЖ"-ийг гардуулан өгч, ГХС-аас С.Дугармаад хүндэтгэл үзүүлэв.

         ​        ​    

Арга хэмжээний үеэр оролцогчдод зориулан англи хэлний тэнхимийн багш нарын бүтээлээр үзэсгэлэн гаргалаа.

       ​      

 

Шинжлэх ухаан, технологийн төв номын сан

ШУТТНС, ГХС-тай хамтран "Зохиогч-Уншигчийн уулзалт" зохион байгууллаа