Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Академич Чилхаажавын Авдайгийн нэрэмжит “Эрдэм шинжилгээний уншлагын танхим” нээлтээ хийлээ

Шинжлэх ухаан, технологийн төв номын санд 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Академич Чилхаажавын Авдайгийн нэрэмжит Эрдэм шинжилгээний уншлагын танхим” нээлтээ хийлээ.

   

Танхимын нээлтэнд Монгол улсын анхны ерөнхийлөгч, Академич П.Очирбат, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Академич Ч.Авдай, ШУТИС-ийн захиарл Т.Намнан, ШУТТНС-ийн захирал Т.Энхцацрал болон бусад хүндтэй зочид төлөөлөгчид оролцлоо.

   

Энэхүү танхимыг Ч.Авдайгийн нэрэмжит болгосон үндэслэлийг дурдвал:

Нэгдүгээрт. Ч.Авдай нь УИХ-ийн гишүүнээр ажиллаж байх хугацаандаа энэ  Шинжлэх ухаан, технологийн номын санг барихад шаардлагатай санхүүжилтийг улсын төсөвт суулгаж, энэхүү номын сангийн бүтээн байгуулагдахад үнэтэй хувь нэмэроруулсан юм.

Хоёрдугаарт: ШУТИС-д болон боловсролын байгууллагад ажиллах хугацаандаа залуу судлаачдад зориулан гаргасан олон сурах бичиг гаргасны дотор “Судалгаа  шинжилгээний ажлын онол, арга зүйн үндэс” хэмээх ахисан түвшний оюутнуудад зориулан гаргасан сурах бичиг  нь судлаачдын судалгааны суурь үндэс болсоор ирсэн.

Гуравдугаарт: Шинжлэх ухааны салбар уулзвар болох техник технологийн судалгаа, боловсруулалт,  зохион бүтээлт, машин төхөөрөмж, техникийн үрэлт, элэгдэл, трибологийн судалгаа, Монголын үндэсний уламжлалт болон орчин үеийн үйлдвэрлэлийн технологи, чацаргана хураах, малын ноос, арьс шир боловсруулах  зэрэг техникийн технологийн чиглэлийн судалгааны 70 гаруй ном орчуулж редакторласан  бол, 270 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл, 70 гаруй ном, сурах бичиг. судалгааны бүтээлүүдийг туурвисан  байдаг.

Ч.Авдай багшийн бүтээл туурвилын товчоон:

- Ном сурах бичиг 66,  Орчуулж редакторласан ном 76, Эрдэм шинжилгээний өгүүлэл 220, Эрдэм шинжилгээний илтгэл тайлан 50, Шинэ бүтээлийн патент 28, Ашигтай загварын батламж 3, Удирдаж байгуулсан үйлдвэр цех 16, Үйлдвэрлэлд нэвтрүүлсэн ажил 22, Шинжлэх ухааны (Sc.D) болон докторын (Ph.D) зэрэг горилсон ажлыг удирдаж, хамгаалуулсан эрдэмтэд 33 байна.

Цаашид Номын сангийн хамт олон  Ч.Авдайгийн эрдэм судлалын нийт бүтээлүүдийг цахим хувилбарт бүрэн оруулж, уншигчдад хүргэхээр ажиллаж байна. 

Ч.Авдайгийн сүүлийн үеийн томоохон бүтээлээс дурьдвал: “Монголын хүүхэд залуучуудын нэвтэрхий толь”  3 боть номыг шинэчлэн гаргахад зохиогч, редактор, ШУТИС-ийн 60 жилийн ойд зориулан Их сургууль, бүрэлдэхүүн сургууль, салбар тэнхимийн хөгжлийн түүхийн түүчээ болсон  “Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн түүхэн замнал” 6 боть номыг 2019 онд удирдан  чиглүүлэн редакторлаж гаргасныг онцгойлон дурдмаар байна.

Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Академич, Ч.Авдайгийн нэрэмжит Эрдэм шнжилгээний уншлагын танхим нь судлаачдын судалгааны таатай орчин болж олон эрэдмтэд төрөн гарах гүүр болох болтугай.

Мөн нэрэмжит танхимыг нээх саналыг хүлээн авч, зохион байгуулсан ШУТИС-ийн Ректор Т.Намнан болон Ч.Авдайгийн 80 насны ойн арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсэг, түүнчлэн энэхүү танхимыг судалгаа шинжилгээний ажлын зориулалтаар тохижуулж, хөрөнгө, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн ШУТИС-ийн захиргаа, Эрдэм шинжилгээний газар, Үйлдвэрлэлийн технологийн сургууль, Механик тээврийн сургуулийн хамт олонд талархал илэрхийлье.

Номын цагаан буян дэлгэрэх болтугай

 

Шинжлэх ухаан, технологийн номын сан

 

 

Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Академич Чилхаажавын Авдайгийн нэрэмжит “Эрдэм шинжилгээний уншлагын танхим” нээлтээ хийлээ