ШУТНС нь "Дэлхийн номын өдөр-2023"-ийг тэмдэглэн өнгөрүүллээ

ШУТИС-ийн номын сан нь 14 дэх удаагийн "Дэлхийн номын өдөр”-ийг 2023 оны 4 дүгээр сарын 19-21-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүллээ.

Арга хэмжээний хүрээнд:

- ШУТИС-ийн Үндсэн сурах бичиг, түүх, уран зохиол, танин мэдэхүйн чиглэлийн номын үзэсгэлэн /ШУТТНС-ийн 1-р давхар, 2023.04.18-21/

- "Аз хур" номын дэлгүүрийн 20% хямдралтай худалдаа /ШУТТНС-ийн 1-р давхар, 2023.04.18-19/

    

- "Дэлхийн номын өдөр боломжийг ашигла" уламжлалт арга хэмжээ /2023.04.21/

- "Санко маркетинг монголиа"-ийн хэвлэх, хувилах үнэгүй үйлчилгээ /2023.04.21/

- Нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа буюу Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ном хандивлах ажлыг ГХС-ийн Ази судлалын салбарын Г.Даваажав багштай хамтран амжилттай зохион байгуулж, хандиваар нийт  50 гаруй төрлийн 60 гаруй танин мэдэхүй, уран зохиолын ном цугларсаныг хүлээлгэн өглөө.    

            

- Уншигчдын дунд "АХА" танхим мэдэхүйн асуулт, хариултын тэмцээнийг тус тус зохион явууллаа.

2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр ШУТИС-ийн ҮТС-тай хамтран Ахмад багш Ш.Жадамбаагийн "Хоол зохицохуй-2" номын нээлтийг Тогтмол хэвлэлийн уншлагын танхимд зохион байгуулж, уламжлал ёсоор номын зохиогчид №34 тоот батламжийг ШУТТНС-аас гардуулан өглөө.

    

Мөн тус өдөр зохиолч, найруулагч, жүжигчин А.Миеэгомбын "Соёлын зөөлөн хүч" чөлөөт ярилцлага, уулзалт Эрдэм шинжилгээний уншлагын танхимд зохион байгуулагдлаа. Уулзалтанд Хэл ярианы соёл хичээлийг сонгон суралцаж буй суралцагсад, ШУТИС-ийн Ахлах сургуулийн сурагчид, Өмнөговь аймаг дах технологийн сургуулийн оюутнууд, "Мөрөөдөл" номын клубын төлөөлөл оролцож, МХТС-ийн 3-р курсын оюутан Д.Адъяа морин хуурын аялгуугаар мэндчилгээ дэвшүүлэлээ.

  

     

"Дэлхийн номын өдөр"-ийн арга хэмжээг зохион байгуулахад хамтарч, дэмжиж оролцсон та бүхэнд ШУТНС-ийн хамт олны нэрийн өмнөөс талархал илэрхийлье. 

НОМЫН ЦАГААН БУЯН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ

Шинжлэх Ухаан, Технологийн Номын Сан

 

ШУТНС нь "Дэлхийн номын өдөр-2023"-ийг тэмдэглэн өнгөрүүллээ