ШУТИС-ийн ШУТТНС-ийн 24 цагийн уншлгын танхим нээгдлээ

ШУТИС-ийн Шинжлэх ухаан, технологийн төв номын сан 2023 он 5 дугаар сарын 3-ний өдрөөс эхлэн "24 цагийн уншлагын танхим"-ыг нээж үйлчилгээндээ нэвтрүүллээ.

  

Тус танхим нь ШУТТНС-ийн 3 давхарын 303 тоотод байрладаг бөгөөд Даваа-Баасан гарагт 9:00-18:00 цагийн хооронд "Бие даалтын танхим"-ийн зориулалтаар, 19:00-07:00 цагийн хооронд "24 цагийн уншлагын танхим"-ын  зориулалтаар ашиглагдаж байна.  

  

  

Оюутан 24 цагийн танхимаар хэрхэн үйлчлүүлэх вэ?

Үйлчилгээний санамж:

1. Оюутан нь 24 цагийн уншлагын танхимаар үйлчлүүлэх захиалгын хүсэлтийг тухайн өдрийн 09:00-13:00,   нэмэлт захиалга /сул суудал гарсан тохиолдолд/-ыг 14:00-17:00  цагийн хооронд өгөх боломжтой.

2. Оюутан өөрийн ашиглах ном, сурах бичгийг урьдчилан гэрээр ном олгох фондоос авч ирнэ.

3. Оюутан нь 24 цагийн үйлчилгээ авахдаа оюутны цахим үнэмлэхээр үйлчлүүлнэ.

Суудал баталгаажуулалт:

   1. Онлайнаар захиалга өгсөний дараа13:00 цагаас өмнө 99819355 дугаарт залгаж суудлаа заавал баталгаажуулна!

    2. Суудал баталгаажуулаагүй тохиолдол таны захиалгыг цуцлаж суудлыг нэмэлт захиалгад оруулна. 

   3. Нэмэлт захиалгаар захиалсан оюутан мөн адил дээрх дугаарт 17:00 цагаас өмнө залгаж суудлаа баталгаажуулна!

Цагийн хуваарь: 

       Ажиллах өдөр: Даваа-Баасан   |  19:00-07:00 цаг хүртэл

      Оюутныг бүртгэж танхимд оруулах хугацаа: 19:00-21:00

Танхимаар үйлчилгээ авах боломжтой зүйлс:

- Free WiFi     - Богино долгионы зуух    - Ус шүүгч    - Мини буфет    - Амрах орчин

Танхимд хориглох зүйлс:

1. Хурц үнэртэй хоол, хүнсний бүтээгдэхүүн /Ж нь: бэлэн гоймон гм./

2. Задгай болон савтай шингэн зүйлс

3. Хүйтэн мэс, зэвсгийн чанартай эд зүйлс 

АНХААРАХ ЗҮЙЛС:

1. Оюутан 21:00 цагаас хойш ирсэн тохиолдолд оруулах боломжгүй.

2. Танхимаас 19:00-07:00 цагийн хооронд гаргахгүй.

3. Оюутан нь номын сангаас гарах зайлшгүй нөхцөлд ар гэрийн зөвшөөрлөөр гаргаж явуулна.

4. Оюутан гэнэт өвдөх, эрүүл мэндийн асуудал үүссэн тохиолдолд эмнэлгийн байгууллагад хандан тусламж үйлчилгээ үзүүлэх бөгөөд шаардлагатай бол ар гэрийн зөвшөөрлөөр гаргаж явуулна.

5. Оюутан дээрх шалтгаанаар номын сангаас гарах нөхцөлд албан ёсны дуудлагын такси үйлчилгээг ашиглана. /Төлбөрийг оюутан өөрөө хариуцна!/

6. Оюутан номын сангийн тоног төхөөрөмж, эд хогшлыг эвдэж гэмтээсэн тохиолдолд хохирлыг тогтоон гарсан хохирлыг бүрэн барагдуулна.

7. Оюутан бусдад саад учруулах, зүй бус харилцах, танхайрах болон бусад зөрчил гаргасан тохиолдолд “Шинжлэх ухаан, технологийн номын сангийн үйл ажиллагааг зохицуулах журам”-ын 3.9.1 Сануулах,  3.9.2 Үйлчилгээний эрх хаах, 3.9.3 Торгууль ногдуулах арга хэмжээг авна.

  

 Шинжлэх Ухаан, Технологийн Номын Сан

  

 

ШУТИС-ийн ШУТТНС-ийн 24 цагийн уншлгын танхим нээгдлээ