Ном хандивлалаа

Шинжлэх ухаан, технологийн номын сан нь ШУТИС-ийн профессор багш нарын сургалт судалгааны бүтээлүүдээр сан хөмрөгөө бүрдүүлж, тэдгээрийг хадгалан хамгаалах, сурталчлан таниулах, эргэлтэнд оруулж уншигчдийн хүртээл болгоход чиглэж, багш нартай хамтран ажилласаар ирсэн.

2023 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Монгол улсын анхны ерөнхийлөгч, Академич П.Очирбат "Монгол улсын нүрсний аж үйлдвэрийн 100 жилийн түүхэн замнал" номынхоо дээжээс ШУТТНС-ын захирал Т.Энхцацралд гардуулан өглөө.

   

Мөн 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр ХШУС-ийн “Химийн инженерчлэл”-ийн салбарын багш Л.Нямжаргал, Ш.Насанжаргал нар 2023 онд хэвлүүлсэн “Физик коллоид хими: Лабораторийн гарын авлага” гарын авлагыг оюутан уншигчдын хүртээл болгохоор, хандивлаж, оюуны хөрөнгө оруулалт хийлээ.

Багш нартаа нийт уншигчдынхаа нэрийн өмнөөс талархал илэрхийлж, цаашдын эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсье.

Номын цагаан буян дэлгэрэх болтугай

Шинжлэх ухаан, технологийн номын сан

Ном хандивлалаа