Dimensions

Эрдэм шинжилгээний бүтээл, төслийн мэдээлэл, эшлэл, клиник туршилт, бодлогийн баримт бичиг, патентыг нэг доороос хайх, татаж авах боломжтой шинэ үеийн мэдээллийн систем юм.

Дэлхийн 100 гаруй тэргүүлэх эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажилдаг бөгөөд 128 сая гаруй бүтээлтэй, хэрэглэгчдэд 4 тэрбум гаруй эшлэл бүхий мэдээллүүдийн холболтыг судлах боломжийг олгодог. Судлаач болон эрдэм шинжилгээний сэтгүүлүүд өөрсдийн өрсөлдөх чадварын үнэлгээ, эшлэлийн тоо зэрэг мэдээллүүдийг харах бүрэн боломжтой.

Төрийн байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага болон их сургуулиудад зориулсан тусгай төлбөрттэй үйлчилгээнүүд мөн байдаг.