ФОНД БҮРДҮҮЛЭЛТ

Төвлөрсөн номын сангийн фондонд байгаа мэргэжлийн ном, сурах бичгийн хангамжид судалгаа хийж цөөн хувьтай байдаг, цаашид авах шаардлагатай эрэлт хэрэгцээ ихтэй ном, сурах бичгийн жагсаалтыг сургуулиудын профессорын багуудын саналыг үндэслэн фонд бүрдүүлэх төлөвлөгөөнд тусгаж ажиллаж байна. Мөн зохиогчийн эрх нь шийдэгдсэн нээлттэй нөөц материалаар фондоо бүрдүүлж байна.
Гадаад харилцаа хамтын ажиллагааны хүрээнд Олон улсын номын үзэсгэлэн яармагт оролцож, профессор багш нарын мэргэжлийн ном, сурах бичгийн захиалгын дагуу М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургууль (МГУ), Москвагийн Эрчим хүчний их сургууль (МЭУ),  Москвагийн барилгын их сургууль (МГСУ), Издательский дом “МЭИ”, Издательство Ассоциации строительных вузов “АСВ”, Издательства “Горная книга”, Хүнсний хэвлэл “000Дели”, Издательский центр “Техносфера”, Интернэт магазин “Технарь”, Издательский дом “Энергия” зэрэг хэвлэлийн газруудаас номын фонд бүрдүүлэлт хийдэг.

Фондын бүтэц: Хэвлэмэл ном 273768, эрдэм шинжилгээний бүтээл 1832, е-ном, е-сэтгүүл 34500, мэргэжлийн 4800 гаруй сэтгүүлүүд захиалан уншигчдын хүртээл болгодог.

Нийт номын 48% нь монгол, 40% нь орос, 12% нь англи болон бусад хэл дээрх ном, сурах бичиг эзэлж  байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг etuvshee@yahoo.com хаягаар холбогдож авах боломжтой