Page 3 - Профессор багш нарын бүтээлийн ном зүй I боть
P. 3

ӨМНӨХ ҮГ


               ШУТИС-ийн түүхэн 60 жилийн ойг тохиолдуулан профессор багш нарын бүтээлийн
               ном зүйг та бүхэнд толилуулж байна.
                      Ном  зүй  нь  ном  хэвлэлийн  бүтээлийг  бүртгэх,  ангилах,  олон  нийтэд  түгээн
               дэлгэрүүлэх, сурталчлах, мэдээлэл өгөх зэргээр судалдаг шинжлэх ухаан, мэдлэгийн
               салбар  юм.  Шинжлэх  ухааны  олон  салбарт  хэвлэгдсэн  ном,  бүтээлүүдийг  ангилан
               бүртгэж,  уншигчдад  танилцуулснаар  судалгааны  томоохон  эх  сурвалж,  мэдээллийн
               санг бий болгож, соёлын нэгэн үнэт зүйлийг бүтээж байдаг.
                         Шинжлэх ухаан, техник технологийн чиглэлээр эрдэмтэн, судлаач багш нарын
               бүтээлийг  нийтэд  түгээн  дэлгэрүүлэх,  хэрэгцээт  мэдээллийг  богино  хугацаанд  олж
               авахад  туслах  зорилготойгоор  ШУТИС-ийн  профессор  багш  нарын  бүтээлийг  ном
               зүйн стандарт бичлэг, аргачлалын дагуу гаргаж нийтийн хүртээл болгож байна.
               Нийт 1111 профессор багш нарын 26000 гаруй бүтээлийг  хамарсан тус хоёр боть ном
               зүйн  НЭГДҮГЭЭР  ботид  БАС,  БуХС,  ГХС,  ГУУС,  ДаТС,  МехТС,  ХОЁРДУГААР
               ботид МХТС, ҮТС, ХШУС, ЭХС, Нээлттэй боловсролын төв, Ахлах сургууль, Зоосуи
               технологийн  дээд  сургууль,  ЭрТс-ийн  профеммор  багш  нарын  бүтээлийг  үсэг
               дарааллаар байрлуулсан болно.
               ШУТИС-ийн профессор багш нарын бүтээлийн ном зүй нь профессор багш, судлаач,
               доктор,  магистр  оюутнуудын  болон  нийт  уншигчдын  эрдэм  судлалын  ажилд  үнэт
               мэдээлэл  болох  нь  дамжиггүй.  Тус  ном  зүйг  цаашид  тогтмол  баяжуулж,  цахим
               хэлбэрээр уншигчдад хүргэж байна.

                      Энэхүү  ном  зүй  бүтээлийг  эмхэтгэн  гаргахад  профессор  багш  нарын  бүтээлийг
               хянаж,  бүртгэн  хамтран  ажилласан  бүрэлдэхүүн  сургуулийн  эрдэмтэн  нарийн
               бичгийн дарга нарт талархал илэрхийлье.
                        ШУТИС-ийн  профессор  багш  нарын  бүтээлийн  ном  зүйг  эмхэтгэн    гаргасан
               Шинжлэх ухаан, технологийн  номын сангийн  баг хамт олонд судалгааны ажилд нь
               амжилт хүсье, түүхт 60 жилийн ойн баярын мэнд хүргэе.


                             НОМЫН ЦАГААН БУЯН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ



                                                        ШУТИС-ийн номын сангийн захирал
                                                                 профессор (Ph.D) Ч.Гулнар
   1   2   3   4   5   6   7   8